Монголын биатлончид Минскт ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-25 11:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Минск хотын ойролцоох “Раубичи” олимпын бэлтгэлийн төвд өнөөдөр эхлэх Беларусын аварга шалгаруулах зуны биатлоны тэмцээнд Монголын биатлончид оролцоно.


Беларусын бүх шилдгүүд оролцох тус тэмцээнд Монголын шигшээ баг, ОХУ-аас нэг эмэгтэй тамирчид оролцох юм байна. “COVID-19” халдварын үед Беларусь улс тамирчдаа ямар формтой байгааг сорих тэмцээн болох аж. Монголын баг тамирчид Раубичид бэлтгэл хийж байгаа учраас уг тэмцээнд оролцохоор болжээ.


Өвлийн гараа хэзээ эхлэх талаар одоо болтол тодорхойгүй байгаа энэ үед тус улсын насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй биатлончид чансаагаа сорьж, улсын аваргуудаа тодруулах гэдгээрээ өндөр ач холбогдолтой тэмцээн юм байна.


Өнөөдөр 10:20 спринт 10 км /эрэгтэй, залуучууд, 11:50 спринт 7,5 км / эмэгтэйчүүд, залуу охид/, 13:20 спринт 7,5 км / хөвгүүд/, 15:00 спринт 6 км / охид/ тус тус уралдана.

Холбоотой мэдээ