Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-25 14:18:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.


Элчин сайд М.Клечески хоёр орныстратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд америкийн талаас авч хэрэгжүүлж буй бодлого, санаачлагын талаар танилцуулав. Тэрбээр АНУ-ын Засаг захиргааны зүгээс Монголын бизнесийн орчныг сайжруулах, хүүхэд хамгаалал, хууль хяналтын байгууллагуудын чадавхийг нэмэхэд анхаарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдлаа.


Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Америкийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг өргөжүүлэх замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхэд талууд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл хуваарийн дагуу хэрэгжиж буйг мэдээлэв.

Холбоотой мэдээ