ИТХ-ын сонгуулийн санал хураалт дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-15 20:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00-20.00 цагийн хороонд үргэлжилж, 20.00 цагт санал хураалт хаагдлаа. Одоо Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодынхоо мэдээллийг 100 хувь авсан аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг дүнг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх юм.

Энэ удаагийн сонгуулиар улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдлөө. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө 8 намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 



Холбоотой мэдээ