Италийн хотуудын дарга нарт хөл хорионы цаг тогтоохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-19 11:38:26

РОМ. /TASS/. Италийн хотуудын дарга нар цар тахлын байдлыг харгалзан орон нутгийн цагаар 21:00 цагаас хөл хорио тогтоох шийдвэр гаргаж болно гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте ням гарагт мэдэгджээ.


Тэрбээр мөн нийтийн хоолны салбарт нэвтрүүлж буй хязгаарлалтыг зарлав. Италийн баар, цэнгээний газрууд 18:00 цагт хаах ёстой бол зоогийн газрууд болон бусад байгууллага шөнө дунд хүртэл ажиллаж болох боловч зөвхөн ширээн дээр очиж үйлчлэхээс гадна, ширээнд суун үйлчлүүлэх хүмүүсийн тоо зургаагаас хэтэрч болохгүй байна. Түүнчлэн гудамжны хоолны баяр, үзэсгэлэн худалдааг зогсоожээ. Спорт танхим, усан бассейн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу долоо хоногийн дотор шинэ журам гаргах ёстой болсон байна. Сургалтаа зайнаас явуулахыг зөвлөсөн техник мэргэжлийн сургуулиудыг эс тооцвол сургуулиуд нээлттэй хэвээр байгаа юм. Италид хорио цээрийн дэглэмийг ийнхүү чангатгаж байгаа нь тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбоотой юм. Ням гарагт өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо 11700 давсан байна.


Холбоотой мэдээ