БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-21 18:49:41

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-аас энэ оны гуравдугаар улиралд 48 хүн БНСУ-д дүрвэн ирсэн гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээллээ.


Тодруулбал, 2020 оны 7-9 дүгээр сард 23 эрэгтэй, 25 эмэгтэй дүрвэн иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ихээхэн буурсан бөгөөд 2019 оны гуравдугаар улиралд уг үзүүлэлт 226 байжээ.


БНАСАУ энэ оны эхнээс “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналтыг чангатгасантай холбоотойгоор дүрвэгчдийн тоо ийнхүү буурсан байх төлөвтэй байна.


Үндэстнээ нэгтгэх яамны мэдээлснээр, БНАСАУ-аас БНСУ-д энэ оны эхний улиралд 135 хүн, хоёрдугаар улиралд 12 хүн дүрвэн иржээ. 

Холбоотой мэдээ