Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-22 16:56:00

КОНАКРИ. /BBC/. Гвинейд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 10 хүн амиа алдсан гэж тус улсын Аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.


Сонгуулийн комиссын мэдээлснээр, одоогийн байдлаар Ерөнхийлөгч Альфа Конде 20 тойргийн 14-ийн дүнгээр тэргүүлж байгаа ажээ. Харин түүний өрсөлдөгч Селлоу Далейн Диалло өөрийгөө ялалт байгуулсан хэмээн мэдэгдээд, сонгуулийн дүнг өөрчилж байна гэж А.Кондегийн засаг захиргааг буруутгасан байна. 


Ерөнхийлөгч А.Кондегийн хувьд сонгуулийн албан ёсны дүнг хүлээж, тайван байхыг олон нийтэд уриалжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө гурав дахь өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн нь ард иргэдийг жагсаал цуглаан өрнүүлэхэд хүргэжээ.


Amnesty International” байгууллагын мэдээлснээр, сонгуулийн өмнө болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 50 хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ