Монголын цэргүүд олон улсын сургуулилалтад оролцохоор ОХУ-д очжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-28 12:16:04

МОСКВА. /zvezda/. Монгол Улсын цэргийн албан хаагчид олон улсын терроризмтой тэмцэх зорилготой “Сэлэнгэ 2020” олон улсын сургуулилалтад оролцохоор ОХУ-д хүрэлцэн иржээ. Энэ онд уг сургуулилалтыг анх удаа команд-штабын дасгал сургуулийн хэлбэрээр зохион байгуулна.


Хоёр орны цэргүүдийн үйл ажиллагааны хамтарсан төлөвлөлтийг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 12 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн мэргэжилтнүүдийн шуурхай бүлэг ирсэн байна. Эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан, мөн вируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор Цацраг, хими, биологийн хамгаалалтын цэргүүд Монголын Зэвсэгт хүчний автомашинуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүд Монголын цэргүүдэд вирусний халдварын шинж тэмдэг илрүүлэх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн байна.


Энэ жилийн сургуулилалтад ОХУ-ын Буриад улсад байрлах Дорнодын цэргийн тойргийн ерөнхий анги нэгтгэлийн мото буудлагын ангийн 500 орчим бие бүрэлдэхүүн, 100 орчим цэргийн техник оролцох аж.


Холбоотой мэдээ