Хиллари Клинтон сонгогчдын коллегийн гишүүн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-29 14:12:36

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын Нью-Йорк муж улсын сонгогчдын коллегийн гишүүн болсноо лхагва гарагт Sirius XM радиостанцад ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Би Нью-Йорк дахь сонгогчдын коллегийн гишүүн боллоо. Нью-Йоркийн сонгуулийн дүнд би Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис нарт саналаа өгнө"  гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хэлсэн байна.


2017 онд Хиллари АНУ-ын сонгогчдын коллегоос ангижрахыг дэмжиж байсан юм. "Сонгогчдын коллегийг татан буулгах хэрэгтэй" гэж Төрийн нарийн бичгийн дарга асан мэдэгдэж байв.


АНУ-д сонгогчдоос олонхын саналыг авах нь ерөнхийлөгчийн сонгуульд ялах баталгаа болдоггүй. Учир нь АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөө өөрсдөө шууд сонгодоггүй. Хамгийн сүүлийн шийдвэрийг сонгогчдын коллегийн гишүүд гаргадаг байна. 2016 оны сонгуульд Трамп Клинтоноос 3 сая орчмоор цөөн санал авсан ч ялсан. Өөрөөр хэлбэл, саналын нийт тоогоор АНУ-ын тэргүүн хатагтай асан 46.2 хувийн санал авсан өрсөлдөгчөө 48.2 хувиар ялсан боловч энэ нь Америкийн шууд бус сонгуулийн тогтолцооны улмаас ямар ч үүрэг гүйцэтгээгүй юм. Трамп сонгогчдын коллегийн гишүүдийн 304 саналыг авсан бол Хиллариг 227 нь дэмжиж байв.


Холбоотой мэдээ