Испанид тогтоосон онцгой байдлын хугацааг сунгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-30 13:31:08

МАДРИД. /El Pais/. Испанийн Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас онцгой байдал зарлах хугацааг ирэх оны тавдугаар сарын 9 хүртэл сунгах шийдвэрт парламентынхаа дэмжлэгийг авчээ.


Онцгой байдлын дэглэмийг үргэлжлүүлэхийг парламентын гишүүдийн 194 нь дэмжиж, 53 нь эсэргүүцсэн бол 99 гишүүн түдгэлзсэн байна.


Испанийн Засгийн газрын энэхүү шийдвэр нь коронавирусний цар тахалтай холбоотойгоор гүйцэтгэх засаглал, өөртөө засах мужуудад улс төрийн нарийн төвөгтэй процедурыг хэрэгжүүлэхгүйгээр урт хугацааны туршид арга хэмжээ авах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэгджээ.


Өөртөө засах эрхтэй мужууд өөрийн нутаг дэвсгэрээс гарах эсвэл зорчихыг хязгаарлаж, хөл хорионы цаг тогтоох эсэхийг шийдэх эрхтэй байдаг байна.


Пүрэв гаргийн байдлаар дэлхийн даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 44 910 979 болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш коронавирусээр халдварласны улмаас 1 181 151 хүн нас барсан бол 32 796 825 халдвараас эдгэрчээ.


Холбоотой мэдээ