Мандал сумын удирдлагуудыг улираан сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцогчдын 93.3 хувийн саналаар Мандал сумын Засаг дарга бөгөөд Зүүнхараа хотын захирагчаар Нацагдоржийн Лхагвадоржийг улираан сонгохоор дэмжиж, саналыг аймгийн Засаг даргад уламжилсан байна. Мөн Мандал сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцогчдын 56.7 хувийн саналаар Мандал сумын ИТХ-ын даргаар Батсүхийн Ганболдыг улираан сонгожээ.
Тус
сумын тухайд өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их бүтээн байгуулалтыг сумандаа хийжээ. Энэ ч утгаараа тус сумын удирдлагууд иргэдээсээ өндөр итгэл хариуцлагыг
дахин хүлээжээ.