АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гарсанд харамсаж буйгаа илэрхийлэв

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-11-05 14:15:22

НЬЮ-ЙОРК. /UN News/. АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрээс лхагва гарагт албан ёсоор гарсантай холбогдуулан НҮБ мэдэгдэл гаргалаа.


“Парисын хэлэлцээрээс гарах АНУ-ын шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж байгаад бид харамсаж байна” гэж Франц, Итали, Чили, Их Британи зэрэг орны хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.


2015 онд баталсан Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлахаар тохиролцсон юм


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо Парисын хэлэлцээрээс гаргах тухайгаа гурван жилийн өмнө мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч аливаа улс орон уг баримт бичгийг хүчин төгөлдөр болсноос гурван жилийн дараа гарах хүсэлтээ албан ёсоор гаргах боломжтой байсан тул Парисын хэлэлцээрээс гарах АНУ-ын үйл явц 2019 оны 11 дүгээр сарын 4-нөөс эхэлж, хэлэлцээрт заасанчлан нэг жилийн дараа ийнхүү албан ёсоор шийдвэрлэгдсэн байна. 

Холбоотой мэдээ