Авто замын орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-12 15:58:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссын 11 дүгээр сарын 12-ны хуралдаанаар аймгийн хэмжээнд авто замын орох, гарах хөдөлгөөнийг бүх цэгт түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа. Үүнд улс хот хооронд болон сумдын авто тээврийн хөдөлгөөн орно.

Хил залгаа аймгууд өөрийн нутагт дээрх авто тээврийн хөдөлгөөнийг мөн тодорхой хугацаанд хаасан тул буруу замаар хаа нэг газраар явж хөдөлгөөнд оролцоно гэдэг ойлголт байхгүй. Хэрэв дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга У.Мөнхсансар анхааруулсан юм. Авто замын орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр 11 дүгээр сарын  17-ны 06.00 цаг хүртэл хэрэгжих аж.

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хоёр хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан бөгөөд PCR шинжилгээний хариуггаар сөрөг гарсан. Гэхдээ 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байлгаж энэ хугацаанд шаардлагатай давтан шинжилгээг дахин хийх юм.

Холбоотой мэдээ