Тусгаарлагдсан хүмүүст өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-19 20:18:53

Увс /МОНЦАМЭ/.   Аймгийн  хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 3, гэртээ 13, нийтдээ 16 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хэвийн, ямар нэгэн өвчний шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. 

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Бөхмөрөн сумын дотуур байранд тусгаарлагдсан 3 хүнээс болон Боршоогийн застав дээр ажиллаж байсан хилийн цэргийн анги, гааль, МХГ-ын ажилтнууд гэх мэт 47 хүнээс сорьц авч Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэсэн байна. Шинжилгээний хариу удахгүй гарах аж.

Аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдэд хандан шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахихыг анхаарууллаа.


 


 

Холбоотой мэдээ