Дамжин өнгөрөх дөрвөн замын уулзварт оношилгооны цэг байгуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-29 19:25:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дамжин өнгөрөх дөрвөн замын уулзварт явуулын түргэвчилсэн оношлуурын цэг ажиллаж байна.

Тус дөрвөн замын уулзвар нь Сэлэнгэ аймгаас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг болон бусад аймаг, сумд руу дамжин өнгөрдөг олон улсын авто замын гол төв цэг юм. Иймээс энэхүү байршилд явуулын түргэвчилсэн оношлуурын цэг байгуулан ажиллуулж байгаа аж. Тодруулбал өнгөрсөн 24, 25, 27-ны өдрүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулжээ. Үүнд 10 аймаг, найман сумын 123 тээврийн хэрэгсэлтэй, 528 иргэнийг шинжилгээнд хамруулан орон нутагт нь буцаасан байна.

 

Холбоотой мэдээ