Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-30 10:02:27

ТОКИО. /NHK/. Япон, БНХАУ эдийн засгийг дэмжих, хязгаарлалтуудыг сулруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынхаа хүрээнд хоёр орны хоорондын бизнес аяллыг өнөөдрөөс сэргээж байна.


Ингэснээр бизнес эрхлэгчид богино болон урт хугацааны аялал хийх боломжтой болж байгаа юм. Японы хувьд Сингапур, БНСУ, Вьетнамтай ижил тохиролцоонд хүрээд байгаа билээ. Япон долоо хоногт Хятадаас ирэх, очих 20 орчим нислэгийг үйлдэх ажээ.


Японд оршин суух эрхтэй Хятадын зарим иргэн нисэх буудалд цагаан хамгаалалтын хувцас, борооны цувтай ирж харагджээ. Нисэхийн салбарын төлөөлөгчдийн мэдээлснээр, Хятадаас ирж буй нэгэн нислэгийн зорчигчдын тэн хагас нь ямар нэгэн төрлийн хамгаалалтын хувцас өмссөн байжээ. 

Холбоотой мэдээ