Хөвсгөлд гэрийн тусгаарлалтад 986 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-01 20:27:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлтэй бүс нутгаас ирсэн 986 хүн гэрийн тусгаарлалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. 

Голомттой бүс нутгаас ирсэн иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглаж халуунаа 2-3 удаа бичиж тэмдэглэн, ядрах, халуурах,  толгой өвдөх,  хоолой өвдөх шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эмнэлэгтээ утсаар хандаж байгаа гэнэ. 

Өнөөдрийн байдлаар Алаг-Эрдэнэ суманд 28, Арбулагт 46, Баянзүрхэд 22, Бүрэнтогтох суманд 31, Галтад 11, Жаргалантад 47, Их-Уулд  18,  Рашаантад 56, Рэнчинлхүмбэд 10, Тариаланд 52, Тосонцэнгэлд 31, Төмөрбулагт 22,  Түнэлд 37, Улаан-Уулд 31, Ханхад 12, Хатгалд 38 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Мөн Цэцэрлэгт 9, Цагаан-Үүрт 11, Цагааннуурт 2, Цагаан-Уулд 17, Чандмань-Өндөрт 18, Шинэ-Идэрт 15, Эрдэнэбулганд 20, Энх- Үйлс өрхийн эмнэлэгт 34, Энэрэл өрхийн эмнэлэгт 105, Гурван гал өрхийн эмнэлэгт 29,  Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэгт 49, Далайн элбэрэлт өрхийн эмнэлэгт 185 иргэн хяналт дор гэрийн тусгаарлалтад байгаа тул иргэдийг амны хаалт тогтмол зүүж, гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

 

 


Холбоотой мэдээ