У.Барр сонгуулийн будлиантай холбоотой мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-02 09:26:28

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Хууль зүйн яам ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон гэх Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг зөвтгөх нотолгоо олоогүй гэж тус улсын Ерөнхий шүүгч Уиллиам Барр мэдэгджээ.


“Өдийг хүртэл бид сонгуулийн үр дүнг өөрчилж болзошгүй хэмжээний үйлдлийг илрүүлээгүй байна” гэж тэрбээр мэдээлжээ. Энэхүү мэдэгдэл нь ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа Д.Трампын хувьд хүнд цохилт боллоо хэмээн үзэж байна.


Д.Трамп, түүний кампанит ажлын баг Жо Байденыг ялагчаар хүлээн зөвшөөрөх үйл явцыг эхлүүлсэн боловч ялагдал хүлээсэн муж улсууддаа зарга мэдүүлээд байгаа юм.


Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ж.Байден одоогийн Ерөнхийлөгч Д.Трампыг сонгогчдын коллегийн 306-232 гишүүний саналын харьцаагаар ялсан юм. Мөн Ж.Байденд саналаа өгсөн сонгогчийн тоо Д.Трампынхаас хамгийн багадаа 6.2 саяар илүү байгаа ажээ. 

Холбоотой мэдээ