Тавдугаар сарын 31-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-31 08:52:14

09.00 цагт МҮХАҮТ-д Европын Холбооны санхүүжилтаар хэрэгжиж буй Монгол улсын стандартчлалын системийн шинэчлэлийг дэмжих төсөл (SMMSS)-тэй хамтран Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын талаар сургалт зохион байгуулна.

09.30 цагт НҮБ-ын байранд БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарын нээлтийн ажиллагаа болно.

09.30 цагт Blue Sky зочид буудалд "Каритас Чех" Олон улсын байгууллагаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа болно.

10.00 цагт ХХААЯ-нд Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт болно.

10.00 цагт Туушин Зочид буудалд  Хөрөнгө оруулалтын газар, НҮБ-ын ХХБХ-тай хамтран бүтээсэн “Хөрөнгө оруулалтын хөтөч цахим систем”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ болно.

10.00 цагт Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн хурал болно.

10.00 цагт Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ Гэгээнтэн Энтертаймент кино театрт зохион болно.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Социал Демократ намаас УИХ-д нэр дэвшигчдээ танилцуулна.

11.00 цагт БХЯ-нд тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11.00 цагт Чингисийн талбайд Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газарт “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Дэлхийн Тамхигүй өдрийг “Бүх тамхийг адилхан хайрцагтай болгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар ЭМСЯ-ны "А" танхимд мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Энхжин" худалдааны төвд тамхи болон татсан тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас ирээдүйгээ хамгаалах зорилгоор НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

11.30 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд “Эвлэн мандуулах хүч” ТББ-аас бие даагчдын сонгогдох эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

13.00 цагт Кемпинский зочид буудалд Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн талаар Унгарын элчин сайдын яамнаас мэдээлэл хийнэ.

14.00 цагт Хангарди ордонд Олон улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, нийслэл хотынхоо нэрийг алдаршуулсан 27 сурагчид Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулна.

14.00 цагт Чойжин ламын сүм музей Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулна.

Холбоотой мэдээ