Владимир Лисин Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-12-25 14:05:01

МОСКВА. /vedomosti/. Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн (НЛМК)  хамтран эзэмшигч Владимир Лисин “Forbes”  сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.


“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, түүний хөрөнгө нэг өдрийн дотор 187 сая ам.доллараар нэмэгдэж, 26.1 ам.тэрбум долларт хүрсэн байна. Ийнхүү тэрбээр 26 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, "Норникель" компанийн ерөнхийлөгч Владимир Потаниниас илүү баян болжээ. Хөрөнгийнх нь хэмжээ өссөн төмөрлөгийн үйлдвэрийнх нь хувьцаа өссөнтэй холбоотой байна. 


Өмнө нь Лисин есдүгээр сарын сүүлчээр хөрөнгийнхөө хэмжээгээр Потанинийг гүйцэж байсан боловч "Норникель"-ийн ерөнхийлөгч тэргүүлэх байр сууриа эргүүлэн авчээ.


Жагсаалтын гуравдугаарт “Новатек” компанийн хамтран эзэмшигч Леонид Михельсон оржээ. Түүний хөрөнгө 22.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Холбоотой мэдээ