Ёкозүна Хакүхо коронавирусний халдвар авчээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-01-05 12:31:46

ТОКИО. /Japan Times/. Ёкозүна Хакүхогийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж Японы Сүмо бөхийн холбооноос өнөөдөр мэдээллээ.


Мэргэжлийн сүмо бөхийн 44 башёд түрүүлсэн их аварга ням гарагт Токио хотын “Рёгокү Кокүгикан” ордонд эхлэх шинэ оны башёд оролцохоор бэлдэж байжээ.


Сүмо бөхийн холбооноос мэдээлснээр, Хакүхо үнэрлэх мэдрэхүйгээ алдах шинж тэмдэг илэрсэн тул даваа гарагт шинжилгээ өгсөн ажээ. 


Одоогоор Сүмо бөхийн холбоо удахгүй болох тэмцээнийг хойшлуулах эсэх талаар мэдээлээгүй байна.


Даваа гарагт мөн шүүгч Кимүра Мотокигийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд түүнд халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрчээ.


Мөн Сүмо бөхийн холбоо Арашио дэвжээнд халдвар голомтлон тархсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн байна.


Ташрамд дурдахад, өнгөрсөн оны тавдугаар сард 28 настай сүмоч Шобүши коронавирусний халдвар авсны дараа халдвараас үүдэлтэй олон эрхтэний дутагдлын улмаас нас барсан юм. 

Холбоотой мэдээ