ЕХ “Moderna”-гийн вакциныг бүртгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-07 15:56:14

БРЮССЕЛЬ. /CNN/. Европын Холбоо АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг бүртгэжээ. Ингэснээр уг вакцин нь ЕХ-нд хэрэглэх зөвшөөрөл авсан хоёр дахь вакцин болжээ.


Европын эмийн агентлаг “Moderna”-гийн вакцинд лхагва гарагт нөхцөлт зөвшөөрөл олгохыг санал болгожээ. “Энэхүү вакцин нь одоогийн онцгой байдлыг даван туулахад туслах өөр нэгэн хэрэгсэл болж байна” гэж тус агентлагийн гүйцэтгэх захирал Эмер Кук мэдээлжээ.


ЕХ “Moderna” компанитай 160 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан нь нийт 448 сая оршин суугчийн 80 саяыг дархлаажуулахад хүрэлцэх юм. “Moderna” гэрээнийхээ дагуу бүх вакциныг 2021 оны есдүгээр сар гэхэд нийлүүлэх ёстой ажээ.


Moderna”-гийн мэдээлснээр, вакцины эхний нийлүүлэлт ирэх долоо хоногт эхлэх төлөвтэй байна. 27 гишүүний бүрэлдэхүүнтэй ЕХ “Pfizer/BioNTech” компанийн вакциныг өнгөрсөн 12 дугаар сарын 21-нд анх бүртгэж, 27-ноос вакцинжуулалтыг эхлүүлсэн билээ. 

Холбоотой мэдээ