Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ 95 хувь хангах боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-09 18:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЯ-наас өнөөдөр эрчим хүчний системийн хоногийн ачаалал, үйл ажиллагааны талаар ээлжит мэдээллээ танилцуулав. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргалын мэдээлснээр өнгөрсөн 24 цагт цахилгаан, эрчим хүчний оргил ачаалал 1224 МВт хүрчээ. 


Энэхүү үзүүлэлтийг ноднингийн мөн үеийнхтэй харьцуулахад ачаалал 7 хувиар өсжээ. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас манай улсын авч буй импортын эрчим хүч буурчээ. Буурсан шалтгаан нь ДЦС-4-д өргөтгөл хийж, төслийн туршилтын ажил явагдан, дотоодоос 89 МВт-ын нэмэгдэл чадлыг эрчим хүчний сүлжээнд өгч байгаатай холбоотой аж. 



Мөн ингэснээр манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний 84-86 хувийг дотоодын цахилгаан, эрчим хүчээ үйлдвэрлэн нийлүүлж байсан бол одоо 95 хувийг дотоодоосоо бүрэн хангаад явах нөхцөл бүрджээ. 





Холбоотой мэдээ