Баруун бүсийн тогооч нар өрсөлдлөө

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2016-06-04 21:04:57

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мастер тогоочдын холбоо хамтран баруун бүсийн хоол үйлдвэрлэгчдийн сургалт болон бүсийн аварга тогооч шалгаруулах анхдугаар уралдааныг Увс аймгийн Улаангом хотод зохион явууллаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон хөдөө аж ахуйн талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн арга технологиос харилцан туршлага судлах, иргэдэд эрүүл орчинд эрүүл хүнсээр үйлчлэх чадварыг тогооч нарт бүрдүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршжээ.

Тус уралдаанд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 100 гаруй тогооч оролцож, хоол хийх авьяас, ур чадвараа сорьжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ