НГЗБА-наас 150 өрхөд хандив өргөв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-01-14 13:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газар  зохион байгуулалтын  албаны хамт олон  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Дэм дэмэндээ" аянд  нэгдлээ.

Энэ хүрээнд тус албанаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43 дугаар хорооны  амьжиргааны түвшин доогуур 150 өрхийг сонгож, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт хандивласан байна. Эдгээр өрх нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорионы үед орлогогүй болсон тул тус байгууллагын хамт олон нэгдэж, тэдэнд туслах аян өрнүүлсэн юм.

Холбоотой мэдээ