"Доха Мастерс-2021"-д оролцсон тамирчид тусгай онгоцоор эх орондоо ирэв

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2021-01-14 18:32:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 1 дүгээр сарын 14-ний 11.15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор энэ сарын 11-13-нд Катар улсын Доха хотноо болсон жүдо бөхийн “Доха мастерс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна.

“Доха-Мастерс-2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн 16 жүдоч нэг хүрэл медаль хүртэж, 5 дугаар байрыг нэг, 7 дугаар байрыг 2 тамирчин эзэлсэн амжилттай, багийн дүнгээр 69 орноос 13 дугаар байрт шалгарсан юм.  







Холбоотой мэдээ