Биатлоны холбооны цомын тэмцээнд Т. Ариунболд бүх байг оножээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-15 12:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арбер хотод болж Монголоос таван тамирчин оролцсон бөгөөд Т.Ариунболд бүх буудлагадаа байг алдалгүй онож түүхэн амжилт үзүүлэв.


Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 148 тамирчин уралдсанаас Э.Энхсайхан 90, Ц.Адъяажаргал 97 дугаарт, эмэгтэйчүүдийн 7,5 км-ын спринтэд 135 тамирчин өрсөлдсөнөөс Т.Ариунболд 93 (0+0), М.Должинсүрэн (2+2) 115, Д.Энхчимэг (5+3) 125 дугаар байрт тус тус шалгарсан.


Монголын биатлончдоос хамгийн өндөр амжилтыг 18 настай ОУХМ Э.Энхсайхан 58, спортын мастер Т.Ариунболд 42 тамирчныг ардаа орхисон амжилтаар тус тус үзүүлсэн байна. Э.Энхсайхан өнгөрсөн жил Лозаннд болсон залуучуудын өвлийн олимпын наадамд оролцсон юм.

Холбоотой мэдээ