119 нэр дэвшигч маргааш үнэмлэхээ гардан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-06 12:53:53

Дундговь аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг маргааш 11 цаг 40 минутад Мандалговь хотын төв талбайд гардуулна.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг ингэж олон нийтийн өмнө гардуулах гэж байгаа нь нэр дэвшигчдээ хүндэтгэхээс гадна энэ удаагийн сонгуульд хэн хэн нэр дэвшиж байгаатай сонгогчид анхлан танилцах нөхцөл болж байгаа юм гэж аймгийн сонгуулийн хорооны дарга Д.Дулмаа тодотгосон юм.

Дундговь аймгийн ИТХ- ын 23 тойргийн 35 мандатад Монгол Ардын нам, Ардчилсан нам тус бүр 35 нэр дэвшигч бүртгүүлсэн бол МАХН- аас 19, Хөдөлмөрийн Үндэсний намаас 18 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. Үүн дээр бие даан нэрээ дэвшүүлсэн 12 хүн бүртгэгдсэн бөгөөд нийт 119 нэр дэвшигч маргааш үнэмлэхээ гардан авна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ