Агаарын температур 39,3, хөрсөн дээр 70 хэм хүрч халжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-21 12:53:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын температурын үнэмлэхүй их нь өнгөрсөн онд Дорноговь аймгийн Хөвсгөлд  39.3°С, хөрсөн дээр Сэлэнгийн Сүхбаатарт 70°С хүрч халжээ.


Харин агаарын температурын үнэмлэхүй бага нь Завханы Отгонд агаарт -49.6°С, хөрсөндөө -52°С хүрч хүйтэрсэн гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.


Хоногт орсон хамгийн их хур тунадас Хэнтий аймгийн Оргил сумд өнгөрсөн оны 8 дугаар сарын 13-нд 81.9 мм байв.


Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 974.3 гПА, бага утга Баянхонгорын Баянговьд 761.3 гПа хүрч ажиглагджээ.

Салхины хурд хамгийн их нь Баян-Өлгийн Өлгийд 46 м/с хүрсэн аж.  

Холбоотой мэдээ