Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний танхимуудын анхдугаар цахим уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-21 14:32:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд багтдаг Азийн нийт 35 орны ХАҮТ-ын удирдлагууд цахимаар уулзлаа.


Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 17 дугаар уулзалт өнөөдөр болохтой холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсын танхим, биржүүдийн холбооноос уулзалтыг зохион байгуулсан юм.


Уулзалтад тус хэлэлцээрт багтдаг Азийн 35 гишүүн орны 33 улсын 105 гаруй төлөөлөгч оролцож өөрсдийн улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай илтгэл тавьж, Ковид-19”-ын дараах Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудын бизнесийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хэлэлцэв.

Энэ уулзалтад, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХХАГ-ын дарга Б.Амгалан нар оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ