Спорт холбоодын нарийн бичгийн дарга нар шатраар өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-27 14:21:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гишүүн спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн болно.


Энэхүү уламжлалт тэмцээн 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр анх удаа цахимаар зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээний зорилго нь МҮОХ-ноос өөрийн гишүүн спорт холбоодын хамтын ажиллагааг дэмжих, спортын төрлүүдийг сурталчилах зорилгоор спорт холбоодын дундах нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.


Ташрамд сонирхуулахад, Өмнөх нөхөрсөг тэмцээн 2020 оны 2 дугаар сарын 01-ны өдөр МҮОХ-ны хурлын танхимд Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан юм байна.

Холбоотой мэдээ