ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын бүрэн эрхийн хугацааг сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-28 13:02:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Грекийн Афин хотноо 2021 оны 3 дугаар сарын 10-12-нд болох Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны 137 дахь удаагийн чуулган болно. Энэ шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ лхагва гарагт хуралдахдаа гаргажээ.


“COVID-19” цар тахлын тархалтыг зогсоох, өвчлөлтийн тоог бууруулах чиглэлээр дэлхий даяар хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээг хүндэтгэх үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна. Энэ нь ОУОХ-ны 2020 оны 7 дугаар сарын 136 дугаар хуралдааны дараа алсаас буюу цахимаар зохион байгуулах 2 дахь удаагийн хуралдаан болох юм.


Тус чуулганы хөтөлбөрт ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг багтаах бөгөөд ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн тэргүүн Томас Бах ганцаараа нэрээ дэвшүүлсэн байна. Иймд өрсөлдөгчгүй дахин сонгогдож бүрэн эрхийн хугацааг сунгах боломжтой болж байгаа юм. Чуулганы цаг, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд мэдээлж дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ. Томас Бах 2020 оны 7 дугаар сард болсон өмнөх чуулган дээр дахин нэр дэвшихээ мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ