Архивын аюулгүй ажиллагааны журам батлагдлаа

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-01-28 15:38:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/07 дугаар тушаалаар "Архивын аюулгүй ажиллагааны журам" батлагдлаа. 


Архивын барилга, хадгаламжийн сан, архивын баримтад ноцтой гэмтэл үүсэх, устах, үрэгдэх нөхцөл бүрдэх, баримтын хими, физик, техникийн шинж чанар алдагдахаас сэргийлсэн “Архивын аюулгүй ажиллагааны журам”-ыг мөрдөх юм байна.



Түүнчлэн архив хэвийн ажиллах боломжгүй байдал бий болох зэрэг архивт учирч болох аюулын үед авах архивын аюулгүй ажиллагааны арга хэмжээний талаар төрөл тус бүрээр нь заасан урьдчилан сэргийлэх журмуудыг чанд баримтлан ажиллах юм.


Мөн архивын аюулгүй ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, Архивын барилга, хадгаламжийн санд болон тоног төхөөрөмж техник хэрэгсэлд тавигдах шаардлагуудыг уг журамд тодорхой тусгажээ.


Архивын өдөр тутмын үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд, мөн нүүлгэн шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх болон хориглох зүйлсийн талаар ч “Архивын аюулгүй ажиллагааны журам"-д тодорхой заасан байна.  

Холбоотой мэдээ