БЗД-ийн 500 оюутны байранд хөл хорио тогтоожээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-28 19:04:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээлснээр, тус дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг 500 оюутны байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.


Мөн шинжилгээний баг гарган иргэдийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийхээр ажиллаж байгаа аж. Тиймээс иргэд тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг БЗД-ийн Онцгой комисс санууллаа.

Холбоотой мэдээ