Хөнань мужид шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгж олширчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-09 18:24:02

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Хөнань мужид шинжлэх ухаан технологийн салбарын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн тоо анх удаа 10 мянгыг давж 11 826-д хүрч, өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар олширсон байна. Ингэснээр Хятад улсдаа уг үзүүлэлтээр тавдугаарт, Хятадын төвийн бүс нутагт тэргүүнд бичигдлээ.

            Хятадын төв телевизийн мэдээлснээр, Хөнань мужид 2020 онд шинжлэх ухаан технологийн салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нийтдээ 16.73 тэрбум юанийн үнийн дүн бүхий 37826 судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлж, 96 мянган зохиогчийн эрхийн патент авсан байна.

            Өнөөдрийг хүртэлх хугацаанд шинжлэх ухаан технологийн салбарын 5171 жижиг дунд аж ахуйн нэгж өндөр, шинэ технологийн аж ахуйн нэгж болоод байгаа ба тус мужийн өндөр технологийн компаниудын 92 хувийг эзэлж байна.

            Түүнчлэн тус мужийн шинжлэх ухаан технологийн салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд 480 гаруй мянган хүн ажиллаж байгаа юм.   

Холбоотой мэдээ