БНСУ-д “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос тарьж эхэлнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-02-22 09:53:19

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ “Pfizer” компанийн вакцины эхний нийлүүлэлтийг энэ долоо хоногийн сүүлээр хүлээн авч, эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Чун Се Кюн ням гарагт мэдэгджээ.


“Манай улс хоёрдугаар сарын 26-нд “Pfizer”-ийн 117 мянган тун вакциныг хүлээн авч, 27-ноос эхлэн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулна” гэж тэрбээр мэдээлсэн байна.


БНСУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг баасан гаргаас “AstraZeneca” компанийн вакцинаар эхлүүлж, эхний ээлжид асрамжийн газар гэх мэт өндөр эрсдэлтэй газруудын 65-аас доош насны ажилтан, өвчтөнүүдийг дархлаажуулна.


"Засгийн газар вакцинуудын аюулгүй байдал, үр дүнг баталгаажуулах үүрэг хүлээсэн тул вакцинуудад итгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг бид та бүхнээс хүсэж байна" гэж Чун Се Кюн онцлон хэлжээ.


БНСУ-д ням гарагт халдварын 416 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний тоо 86992-т хүрсэн байна. 

Холбоотой мэдээ