Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-03-01 09:31:04

НЕЙПИДО. /BBC/. Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдлаа гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газраас ням гарагт мэдээлэв.


Цагдаа нар гал нээж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн Янгон, Давей, Мандалай зэрэг хэд хэдэн хотод жагсагчид амиа алдсан талаар мэдээлэл иржээ.  


Цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд засгийн эрхийг булаан авснаас хойш өргөн хүрээг хамарсан тайван жагсаал олон долоо хоногийн турш үргэлжилж байгаа боловч аюулаас хамгаалах хүчнийхэн бямба гаргаас жагсагчдын эсрэг эрс арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм.


“Цагдаа, цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн тухай баттай мэдээлэл ирсэн” гэж Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани мэдэгджээ. Мөн Мьянмарын ард түмний тайвнаар жагсах эрхийг хүндэтгэж, тэдний эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг цэргийхэнд хандан уриалжээ. 

Холбоотой мэдээ