"Атлетик 220" баг Хонконг хотноо 3 тоглолт хийнэ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-03 12:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны "Атлетик 220" клуб Азийн хөл бөмбөгийн холбооны "AFC Cup" тэмцээний хэсгийн шатанд анх удаа шалгарсан билээ.


Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдөх эрх авсан "Атлетик 220" клубийн баг тамирчид  Хонконгийн "Истерн Лон Лионс", "Лий Ман" болон Тайванийн "Тайнан сити" клубүүдтэй  J хэсэгт багтсан юм.


"AFC Cup" тэмцээний J хэсгийн тоглолтууд Хонконг хотноо 2021 оны тавдугаар сарын 14-20-нд зохион байгуулахаар товложээ. МХБХ-ны Дээд лигийн аваргууд эхний тоглолтоо Тайванийн "Тайнан сити"-тэй хийх бол хоёр дахь тоглолтоо "Истерн Лон Лионс"-той, хамгийн сүүлд "Лий Ман"-тай тоглох хуваарьтай юм.

Холбоотой мэдээ