Улсын харцага 8 бөх реалити шоунд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-03 13:41:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос "25 дугаар суваг" телевизтэй хамтран, үндэсний бөхийн цолтнууд оролцсон реалити шоу нэвтрүүлэг бэлтгэж байна.


Монгол Улсын харцага О.Хангай, Д.Анар, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Т.Баасанхүү нарыг “Грийн шоу продакшн”-тай хамтарсан “Хийморь” төслийн хүрээнд “Хийморилог эрсийн хийморь” теле шоу нэвтрүүлэгт оролцуулах юм. 


Энэхүү нэвтрүүлэг 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 25 дугаар суваг телевизээр гарна.

Холбоотой мэдээ