Үндэсний шигшээ багийн бэлтгэл Турк улсад үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-04 12:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг энэ өдрүүдэд Турк улсын Анталия хотноо бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна.


Монголоос 25 тамирчны бүрэлдэхүүнтэй хилийн чанадыг зорьсон шигшээ багийн хувьд өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийж байгаа бөгөөд тамирчдын нөхөн сэргээлтийн бэлтгэлд онцгой анхаарч байгаа аж.



Мөн халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж, тамирчид болон албаны хүмүүс 2 цаг тутам маскаа сольж, гараа ариутгаж байгаа. Зочид буудал болон бэлтгэлийн талбайг хариуцаж буй байгууллагаас ч энэ талаар онцгой анхаарч халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилт аюулгүй үргэлжилж байгаа гэж МХБХ-ноос мэдээлж байна.



Баг тамирчдыг аюулгүй зорчиж, бэлтгэл сургуулилтаа ямар нэг саадгүй хийх боломжийг олгож байгаа ерөнхий ивээн тэтгэгч Худалдаа хөгжлийн банк болон хамтран ажиллагч Ард Даатгал ХК, Gmobile компанийн хамт олон шигшээ багийн тамирчид, Монголынхоо хөгжөөн дэмжигчдийн өмнөөс МХБХ-ны удирдлагууд талархал илэрхийлсэн юм.







Холбоотой мэдээ