Олимпын медальтнуудаа “Монгол шуудан”-гийн марк дээр мөнхлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-04 15:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 1964 оны Токиогийн зуны 18 дугаар олимпын наадмаас хойш нийт 13 олимпод оролцож байна.


Үе үеийн шигшээ багийн тамирчдаас нийтдээ олимпын аваргын алтан медаль хоёр, мөнгөн медаль 10, хүрэл медаль 14-ийг хүртжээ. Ийнхүү нийт 25 тамирчин эх орныхоо Төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулсан түүхтэй. Мөн паралимпын наадмаас манай тамирчдаас нэг алт, 2 хүрэл медальтан төрсөн билээ.



Олимп болон паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтан тамирчдынхаа алдрыг мөнхжүүлэн “Монгол шуудан” ХК-иас уран бүтээлчидтэй хамтран тэдний хөрөг бүхий шуудангийн марк хэвлүүлсэн байна.  

Холбоотой мэдээ