"Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III”-ыг хэрэгжүүлжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-03-04 19:59:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Олон улсын “Нээлттэй засгийн түншлэл”-д нэгдэн орсноор “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III”-ыг хэрэгжүүлээд байна.


Түншлэлийн гишүүд ээлжит хурлаа цахимаар хийж, ажлын тайлангаа хэлэлцэв. 2019-2021 он хүртэл гуравдугаар төлөвлөгөөг 13 зорилт 71 ажлын хүрээнд төлөвлөн 80 хувьтай биелүүлжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын баг, дотоодын салбар зөвлөлүүдийг байгуулж зөвлөгөө, мэдээллээр ханган, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй 8 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарсан ч уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтод хяналт тавьж, нөхөн сэргээлтийг бодит болгох нөхцөлийг бүрдүүлж, олон нийт хяналтад оролцох боломжтой болсон, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, цахимжуулсан зэрэг хэд хэдэн төслийг амжилттай гүйцэтгэсэн байна. Илүү олон зорилт дэвшүүлж, асуудлыг цогцоор нь шийдэж ажилласнаараа “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-III” өмнөх жилүүдийнхээс онцлог байсан гэж ажлын хэсгийнхэн дүгнэжээ.

Холбоотой мэдээ