Буриадад 18,4 мянган тун вакцин нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-04 23:08:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 48 тохиолдол бүртгэгдэв.

Ингэснээр тус улсад халдвар илэрсэн нийт хүний тоо 34.133 болж байна. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 48 хүн бүртгэгдсэнээр нийт 18.076 хүн халдвар аваад байна. Өнгөрсөн хугацаанд 147 хүн эмнэлгээс гарч эдгэрсэн нийт хүний тоо 31.904 болов. Буриад улсад коронавирусний халдвараар 721 хүн эндээд байгаагийн 86 хувийг 60-аас дээш насныхан эзэлжээ. 


Буриадад "COVID-19"-ийн 34 мянган тохиолдлоос 31 мянга нь эдгэрчээ.




Өнгөрсөн хугацаанд Буриадад 18.492 тун вакцин нийлүүлснээс эрүүл мэнд, нийгмийн ажилтнууд, боловсролын салбарын 4.5 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Тус улсад "Спутник-V" вакциныг өргөнөөр хийхэд бэлтгэн 21 цэгийг нээв. Үүнээс 9-ийг нь нийслэл Улаан-Үд хотод, 14 цэгийг Буриадын бусад районд ажиллуулах аж. 


Холбоотой мэдээ