Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5.7 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-15 14:23:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,242,334,861.91 төгрөгийн арилжаа хийжээ. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 64 компанийн 5.7 сая хувьцааг 2,120,015,576.35 төгрөгөөр арилжсан байна.

"ЛэндМН ББСБ" ХК өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 158,137 ширхэг хувьцаа худалдан авчээ. Ингэснээр тус компани 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс энэ оны 3 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд нийт 33.9 сая энгийн хувьцааг худалдан аваад байна.



Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг компанийн бондыг нийт 100,000 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 680,943 нэгж эрхийг нийт 118,219,285.56 төгрөгөөр арилжжээ. 3 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,609,927,226,759 төгрөг болж, ТОП-20 индекс 33,799.02 нэгжид хүрч өмнөх 7 хоногоос 1,95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ