Луу, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-17 06:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 4. Буд гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр.

 

Барилдлага: Үхэх


Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй


Суудал: Ус

 

Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

 

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд бие эрхтэний хүч сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ