Буян номын үйлийг эхлэхэд сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-18 07:44:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 5. Бархасвадь гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

 

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Уул

 

Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

 

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд эд мал арвидна хэмээжээ.
Холбоотой мэдээ