МСҮТ төгсөгчид өөрсөддөө ажлын байр бэлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 18:59:48

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн таван төгсөгчид 10 сая төгрөгийн 43 нэр төрлийн багажийг үнэ төлбөргүй өглөө.

Дээрх таван төгсөгч нэгдэж “Бид чадна” бүлэг байгуулсан юм. Бүгд барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй бөгөөд бүлэг байгуулснаар Хөдөлмөрийн хэлтсийн “МСҮТ-ийн төгсөгчдийг дэмжих” хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ

. Тэд багажаа ашиглан өөрсөддөө ажлын байр бэлдэнэ. Юуны өмнө Хөдөлмөрийн хэлтэстэй нэг жилийн гэрээ байгуулж багажаа зөв  ашиглаж чадвал дараа жил нь дахин 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн онцоллоо.

Хөдөлмөрийн хэлтэс нь МСҮТ-ийн төгсөгчдийг дэмжих чиглэлээр 12 төсөл дэмжихээр төлөвлөлж байгаа ажээ. Одоогийн байдлаар тогооч, оёдол, сүлжмэл, барилгын засал чимэглэлийн бүлэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд