Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-03 11:58:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойш 68 км зайд, Улаанбаатарын 5.07 цагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Өчигдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд 16.01 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн.


Түүнчлэн, гуравдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 41 км зайд Улаанбаатарын 8.01 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл давтамж аж. 


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ