Маргааш сургууль, цэцэрлэгүүд ажиллаж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-06 14:35:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд маргааш сургууль, цэцэрлэгүүд ажиллаж эхэлнэ. Тодруулбал, аймгийн төвийн ЕБС-уудын гуравдугаар улирлын хичээлийг бага ангийн сурагчид нэг болон гурав дахь долоо хоногт танхимаар, хоёр болон дөрөв дэх долоо хоногт цахимаар үзэхээр зохицуулсан байна.

Харин дунд, ахлах ангийн сурагчдыг хоёр болон дөрөв дэх долоо хоногт танхимаар, нэг болон гурав дахь долоо хоногт цахимаар хичээллүүлэхээр болжээ. Түүнчлэн СӨБ-ын байгууллагын хүүхдүүд гараас гарт, эцэг эхийн хяналтад байдаг учир Хэрлэн сумын цэцэрлэгүүдийг өмнөх горимоор хичээллүүлнэ гэв. Бусад сумын цэцэрлэг, сургууль өмнө нь мөрдөгдөж байсан горимоор хичээллэх юм.

Мэргэжлийн байгууллагаас аймгийн төв буюу Хэрлэн сумыг халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж үзсэнээр ийнхүү энэ сарыг дуустал дээрх зохицуулалтыг хийсэн байна. 









Холбоотой мэдээ