Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-08 08:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.


1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

2.Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.

Холбоотой мэдээ