Токио халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээгээ чангатгахаар зэхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-08 12:59:59

ТОКИО. /NHK/. “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан Токиогийн эрх баригчид халдварт өвчний эсрэг чангатгасан арга хэмжээ авах талаар Засгийн газарт албан ёсоор хүсэлт тавихаар зэхэж байна.


Тийнхүү Токио хот “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгасан Японы дөрөв дэх муж болох гэж байна.


Өмнө нь Осака, Хиого, Мияги мужуудад ийм арга хэмжээ авсан юм.  Арга хэмжээний хүрээнд эрх баригчид нийтийн хоолны газрын ажиллах цагийг 20:00 цаг хүртэл болгох, шинж тэмдэг илэрсэн болон амны хаалтгүй хүмүүсийг зоогийн газруудаар үйлчлүүлэхийг хориглож магадгүй байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зоогийн газруудыг 200 мянган иений дотор торгох аж. Түүнчлэн бүс нутгийн оршин суугчдаас авч буй коронавирусний шинжилгээний цар хүрээг тэлж, халдвар авсан хүмүүст зориулагдсан хөл хорих газрууд, эмнэлгийн орнуудыг аль болох олноор нь бэлджээ.


Үүнээс гадна Осака муж лхагва гарагт онц байдлын дэглэм тогтоохоо зарласан юм. Өмнө нь Японд сүүлийн 2 сарын хугацаанд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Ялангуяа Осака мужид нөхцөл байдал хүндэрсэн байна. Тэнд өдөрт 870 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус мужид одоогоор эмнэлгийн орнуудын 70 орчим хувь нь ашиглагдаж байна. 

Холбоотой мэдээ